www.monregion.gov.mn
Өнөөдөр: 2017 оны 12-р сарын 15 өдөр, Баасан гариг

Боловсрол хөгжил дэвшлийн мөнхийн хөдөлгүүр PDF Хэвлэх И-мэйл
Хүний нийгмийн соёл иргэншлийн хувь заяа, орших, эс орших асуудал нэн хурц тавигдаж, технологийн хувьсгал өргөжин тэлэхийн зэрэгцээ нэн даруй шийдвэрлэвэл зохих глобаль асуудлууд улам олноор хуримтлагдаж буй эрин үе, мэдлэгт суурилсан нийгэм, мэдлэгт суурилсан эдийн засаг гэж ярих болсон зуунд бид амьдарч байна.

Судлаачид XXI зууныг "хурдны зуун", "интеграцийн зуун", "мэдээллийн зуун" гэх зэргээр нэрлэцгээж байгаа боловч үнэн хэрэгтээ "боловсролын зуун" гэж нэрлэх нь үнэнд илүү нийцнэ. Бүтээгдэхүүн, ажил үйлчилгээ улам бур оюуны шингээцтэй болж, нийгмийн амьдралын бүхий л хүрээ эрдэмжих процесс XXI зууныг тодорхойлж байна.

Марксын амьдарч ахуй цагт 50 жилд хоёр дахин өсч байсан мэдээлэл өнөөдөр 20 сар тутамд хоёр дахин өсч байна. Судалгаа шинжилгээний үр дүн маш богино хугацаанд шинэ техник технологийн салшгүй хэсэг болон хувирч, өрсөлдөөн улам бүр шинжлэх ухааны хүрээнд шилжиж байна. үүнтэй уялдан нийгэмд боловсрол мэргэжилтэи хүний гүйцэтгэх үүрэг ач холбогдол урьд өмнө нь хэзээ ч байгаагүй өсч, дэлхийн аль ч улс орны анхаарлын төвд байх болжээ. Амьдралыг жилийн өмнөөс харъя гэвап тариа тарь, арван жилийн дараахийг бодвол мод суулга, харин зуун жилээр урьдчилан харахыг хүсвэл ард түмэнд боловсрол олго гэсэн нэгэн мэргэн үг үнэн ажээ.

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, эрүүл мэнд нь нийгмийн хөгжил дэвшилд ноёлох үүрэг гүйцэтгэж байна. Сүүлийн 40 жилд дэлхий нийтээр оюутны тоо 12 дахин нэмэгдэж 80.0 саяас давж гарчээ. Хөдөлмөрийн чадвартаи хүн амд дээд боловсролтой хүмүүсийн эзлэх хувь тасралтгүй өсч, зарим оронд маш өндөр төвшинд (Швед, Финляндад 60%, Японд 50%, АНУ-д 40%, ОХУ-д 19%) хүрсэн байна. Аливаа улс орны насанд хүрсэн хүн амын 30-аас дээш хувь нь дээд боловсролтой байх ёстой гэсэн эрдэмтдийн судалгаа ч үүнийг давхар баталж байна.

Байгууллагууд зүгээр нэг өндөр боловсролтой мэргэжилтэн гэхээсээ илүү стандарт бус, шинэлэг, бүтээлч сэтгэлгээтэй залуусыг ажилд авах сонирхолтой болжээ. Хөгжингүй орнуудын үйлдвэрлэл, санхүүгийн хүрээнийхэн ажилтныхаа боловсрол, мэргэжлийн бэлтгэлд зориулан гаргаж буй хөрөнгийн хэмжээ нь зөвхөн цэргийн аж үйлдвэрлэлд гарч буй з ард ал тай жишигдэх төвшинд байгаа юм. Шууд ашиг орлого авчирдаггүй боловсролын салбар яагаад ажил хэрэгч хүмүүсмйн анхаарлыг ихэд татаж, тэд ямар зорилгоор үлэмж хэмжээний хөрөнгө оруулалтыг хийх болов? Боловсролтой, мэргэжлийн өндөр ур чадвар эзэмшсэн ажилтан, байгууллагын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлж, илүү өндөр бүтээмжтэй ажиллаж тогтвортой ашиг олохын баталгаа болдогт л асуудлын гол нь оршино. Пүүс, корпорациуд ажилтныхаа мэргэшил, боловсролыг дээшлүүлэх, давтан сургахад онцгойлон анхаарч, тэд нэг ёсондоо "тасралтгүй боловсролын институт" болон хувирчээ. АНУ-д гэхэд л өндөр технологийн салбарт ажиллагчдын 75-80 хувь, хувийн сектор ажиллагчдын 30 хувь орчим нь жил бүр ямар нэг хэлбэрээр мэргэжил дээшлүүлэх сургалтад хамрагдаж, боловсролд зориулан гаргасан нэг доллар 29 долларын ашиг өгч байна.

үйлдвэрлэлийн эд юмсын фактортай харьцуулахад хүний хүчин зүйл үилдвэрлэх хүчний шийдвэрлэх, манлайлах хүчин зүйл болон хувирах процесс нь XX зууны дунд үеэс эхэлеэн. Учир нь "хугацааны лаг" өөрөөр хэлбэл, техник, технологи шинэчлэгдэн солигдох, мэр-гэжилтэн бэлтгэх хоёрын хоорондох хугацааны зөрүү үндсээрээ өөрчлөгдсөн байна. өмнө нь 35-40 жилд л техник технологийн эре өөрчлөлт явагддаг байсантай уялдан их, дээд сургуульд олж авсан мэдлэг боловсрол тухайн мэргэжилтэнд бараг насан туршид нь хүрэлцээтэй байсны зэрэгцээ сургалтанд дунджаар 6-8 жил хангалттай байлаа. Гэтэл орчин үед техник технологийг шинэчлэх зохистой хугацаа 4-5 жил, зарим тэргүүлэх, давшингуй салбаруудад 2-3 жил хүртэл богиноссонтой уялдан мэргэжилтэн бэлтгэх хугацаа 12-14 жил, түүнээс ч давж гарчээ. Чухамхүү эндээс л хүн насан туршдаа суралцах хэрэгцээ шаардлага урган гарчээ.

Бурхан хүүхдийг төрөхөд гарыг нь үнсвэл уран дархан, духан дээр нь үневэл сэтгэгч ухаантан болдог гэсэн нэгэн домог яриа өрнөдөд байдаг. Иймээс бурхан тэнгэр хэнд ямар авъяас заяасныг аль болох эрт илрүүлж хөгжүүлэхийг эцэг эх, багш, сурган хумүүжүүлэгчид чухалчлах нь зүйтэй. Ямарваа нэг улс орон авъяасын төлөө хурц тэмцэл өрнүүлж авьяасыг нээх, хөгжүүлэхэд хөрөнгө мөнгө зарцуулж авьяастнаа дэмжижбаижл хөгжихучраас ихэнх улсууд авъяасыг нийт үндэстний баялаг гэж узэж, түүнийг хөгжүүлэх онцгой нөхцлийг бүрдүүлэх, авъяастай хүухэд, залуусыг хурдасгасан хөтөлбөрөөр хичээллэхийг ихээхэн хөхүүлэн дэмжиж, авъяас билигтэй оюутан сурагчдын сургалтын төлбөр, бусад зардлыг төлөх тусгай сантай байдаг. Харамсалтай нь манайд авъяасыг нь судлах, илруүлэх, хөгжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаа хангалтгүй түүнд зарцуулах мөнгө хөрөнгө ч туйлын хомс байна.

Монгол Улс өнгөрсөн хугацаанд боловсролын чамлахааргүй төвшинд хүрсэн нь үнэн боловч ямар нэг төвшингийн боловсрол эзэмшсэн нийт иргэдийн 60 гаруй хувь нь бага ба бүрэн бус дунд боловсролтой харин дээд боловсролтой иргэдийн хувьд бол тоо, чанацын аль ч талаас нь авч үзсэн төдийлөн хангалттай байж чадахгүй.

Боловсрол тэргүүлэх салбар гэдэг зөвхөн уриа лоозонгийн төдий байж, боловеролыг санхүүжүүлэх хуучирсан арга хэвээр үйлчилеээр байна. 2002 оноос дээд боловсролын байгууллагуудын тогтмол зардлын төсвийн санхүүжилтийг шууд хассан нь боловсролын хоцрогдлыг арилгах бус бүр сөрөг нөлөө үзүүлэх болсныг энд зориуд тэмдэглэх нь зүйтэй.

Улс орны ирээдүйг өндөр боловсрол, мэргэжилтэй иргэд л авч явдаг юм бол бүх шатны сургуулиудын техникийн төвшин, түүнтэй уялдсан сургалтын орчин үеийн аргаас зөвхөн дунд, дээд сургуулийн хувь заяа ч буе ерөөсөө манай нийгмийн ирээдүй шууд хамаарна гэдгийг удирдлагын бүх шатанд ойлгож, түүнийг ажил хэрэг болгоход бололцоотой бүхнийг хийхийг улс орны аюулгүй байдал, ард түмний нийтлэг эрх ашиг шаардах боллоо.

Боловсролын талаарх бодлого алдагдвал бид асар хурдтайгаар өрнөж буй шинжлэх ухаан, техникийн хөгжил, дэвшлээс хоцорч, ерөөсөө улс орон уруудан доройтно. Хөгжингүй орнуудад нэг суралцагчид ногдох сургалтын материаллаг баазын зардал маш өндөр төвшинд байдаг байна. Жишээ нь ОХУ-ыи ерөнхий болон мэргэжлийн боловсролын сургуулиуд манайхтай харьцуулахад ээхсэн сайн хэдий ч энэ үзүүлэлт өнгөрсөн зууны төгегөлд АНУ-аас дунд сургуулийн нэг сурагчид 12 дахин, нэг оюутанд зургаа дахин бага байв.

Хамгийн хямдхан боловсрол, хамгийн хямд мэргэжилтэн манайх байгаад бид хэрхэн хандах вэ? үүнтэй холбогдуулан аливаа бүтээгдэхүүний эрэлт нь чанараасаа, үнэ нь эрэлтээсээ хамаардгийг санахад илүүдэхгүй бөгөөд сургуулиуд хөдөлмөрийн нөөцийн зах дээр өрсөлдөхдөө "эцсийн бүтээгдэхүүн"-ээ борлуулж чадахгүйд хурч болох аз туршсан нөхцөлд ажиллаж байгаагаа цаг ямагт анхаарч байх нь чухал.
Харамч хүн хоёр удаа төлдөг гэсэн үг бий. Хямдхан боловсрол маань эцсийн үр дүнд зөвхөн мэргэжилтэн бэлтгэх ажлын чанарт нөлөөлөөд зогеохгүй түүний үйлдвэрлэлд учруулж
болзошгүй хохирлын хэмжээ ч төсөөлшгүй их юм. Шат шатандаа гарах энэхүү серөг үр дагавар, алдагдлыг нө-хөхөд багаггүй цаг хугацаа, үлэмж хэмжээний нэмэлт хөрөнгө шаардаж үргүй зардал гарна.
Түүнчлэн бүх нийтийн компьютержүүлэлт нь нийг-мийг бүхэлд нь өөрчлөн, холбоо, харилцааны шинэ арга хэрэгсэл, хэлбэр, шинэ соёл иргэншил, сэтгэлгээний шинэ хэв шинжийг буй болгож байна. Хэрэв бид оюутан, сурагчдад ертөнцийг харах компьютерийн үзлийг төлөв-шүүлэхэд анхаарахгүй, дэлхий нийтийг хамарсан компьютерийн сүлжээнд холбогдож чадалгүй хугацаа алдвал тэр хэмжээгээр дэлхий ертөнцтэй өөр өөр хэлээр ярилцахад хүрнэ.
Хэдийгээр дэлхий ний-тээр бичиг үл мэдэгчийн тоо эрчимтэй буурч байгаа боловч бичиг үсэг бага мэдэгчийн асуудал улам хурцдаж, тэр нь хүмүусийн мэдлэг боловеролоо дээш-лүүлэхэд саад болж ажиллах хүчний болон үйлдвэрлэл, үйлчилгээний ажлын чанарт үлэмж хохирол учруулах болов. Монгол Улс боловсролын талаар чамгүй амжилт олсон хэдий ч ямар нэг түвшингийн боловсрол эзэмшсэн нийт иргэдийн 40 орчим хувь нь бага боловсролтой байгаа нь бидний сэтгэлийг түгшээж байна.

Манайд бичиг үсэг бага мэдэгчдийн тоо харьцангуй өсч байгаагийн үндсэн шалтгааныг судлаачид юуны түрүүнд ерөнхий болон мэргэжлийн боловсролын үндэсний стандарт, дунд сургуулийн хөтөлбөрийг "хөнгөрүүлэх" талыг хэт барьсан, хичээл сургалтын ажил, багшлах боловеон тгуч"нргй™* чанзр буурсан" сургалтын материаллаг бааз, техникийн төвшингийн хоцрогдол, боловсролын салбарт ажиллагчдын нийгмийн баталгаатай шууд холбон тайлбарлаж байна. Бичиг үсэг бага мэдэгч нарт тодорхой төвшингийн шатны боловеролыг гүйцээн олгох хөтөлбөрийг хэрэгжүүлэх, түүнчлэн боловсрол, мэргэжлийн чадвар муугаас үйлдвэрлэл, нийгэмд учруулж буй хохирлыг нөхөхөд гаргах хөрөнгө зардлын хэмжээ нь тэдгээрт бүр анхнаас нь зохих төвшингийн боловсролыг нэг мөсөн олгоход гарах зардлаас хэд дахин ихээс гадна сургалтын эцсийн үр дүн ч хүссэн хэмжээнд төдийлөн хүрдэггүй нь нууцлах зуйл биш Аливаа ажил, үйлдвэрлэл үйлчилгээний бүтээмжийг дээшлүулэх үндсэн хүчин зүйл бол сайн боловеролтой, үйлдвэрлэл техникийн төдийгүй "нийгмийн мэргэ-шил" өндөртэй ажиллах хүчин бөгөөд энэ утгаараа боловсрол-хөгжил дэвшлийн мөнхийн хөдөлгүүр юм. Эндээс нийгэмд боловсролын гүйцэтгэх үүргийг зөв тодорхойлж, боловеролыг түшиж, түүнийг шүтэж чадсан улс орон хөгжиж, боловсролтой соёлтой бизнесмен л тогтвортой амжилтад хүрдэг гэсэн ганц дүгнэлт гарна. Иймээс дэлхий нийтээр боловсорсон хүн капиталыг бэлтгэх, түүний дотор дээд боловсролд онцгойлон анхаарч, түүнд зориулан гаргах хөрөнгө оруулалтын хэмжээ жилээс жилд нэмэг-дэж байна.

Тухайн орны их дээд сургуулийн тоо, тэдгээрт суралцдаг гадаад оюутны тоо нь дээд боловсролын хөгжлийн төвшинг харуулж байдаг чухал үзүүлэлтүүд байдаг. АНУ-ын их, дээд сургуулиудад суралцдаг гадаад оюутны тоо 500.0 мянгыг аль хэдийнэ давснаас гадна тэнд сүүлийн арван жилд докторын зэрэг хамгаалагчдын 50 хувь нь гадаадын иргэд, тэд-гээрийн сургалтын төлбөрөөс жилд 10 тэрбум 280 сая долларын орлого олж байна. ОХУ-д гадаадын 90.0 мянган оюутан суралцдаг бөгөөд тэдгээрийн сургалтын төлбөрөөс нь жилд олдог орлогын хэмжээ нь АНУ-аас 35 дахин бага байна. ЮНЕСКО-ын судалгаагаар 1995 оноос хойш дэлхийн 50 гаруй оронд гадаадын 1.6 сая иргэн дээд боловсрол эзэмшсэн байна

Улс орнууд өөрийн орны иргэдийг өндөр хөгжилтэй орнуудын их, дээд сургуульд явуулж суралцуулах, мэдлэг, мэргэшлийг нь дээшлүүлэхээс гадна гадаадаас мэргэжилтэн "импортлох"-ын туйлын үр ашиггайд тооцож хөхиүлэн дэмждэг байна. АНУ-д гадаадаас авч ажиллуулсан нийгмийн ухааны нэг эрдэмтнээс 235.0 мянга, инженерээс 253.0 мянга, эмчээс 643.0 мянга, эрдэм шинжилгээний ажилтнаас 800.0 мянган долларыг тус тус хэмнэдэг гэсэн тооцоог хийжээ. Сүүлийн арваад жилд ОХУ болон хамтын нөхөрлөлийн орнуу-даас гэхэд л хоёр сая гаруй мэргэжилтнүүд баруунд ажиллахаар гарсан бөгөөд үүнээс жилд 50.0 тэрбум доллар алдаж байна гэсэн гооцоо байдаг байна.

Сайн мэргэжилтэн бэлтгэх асуудал манай Төр, засгийн анхаарлын төвд байсаар иреэн. Тухайлбал, сүүлийн арваад жилд Сургалтын төрийн сангийн зээлээр өндөр хөгжилтэй орнуудад 1200 гаруй хүнийг баклавар магистрантур, докторантурт явуулж суралцуулахад 13 орчим тэрбум төгрөг зарцуулснаас гадна дотоодын их дээд сургуулийн 90.0 мянга орчим (давхардсан тоогоор) оюутанд буцалтгүй тусламж, зээл, төрийн албан хаагчдын хүүхдийн төлбөрийн хэлбэрээр 15 тэрбум гаруй төгрөгийн санхүужүүлэлт хийсэн байна.

Ийнхүү боловсрол нь хүмүүст амьдралынхаа туршид суралцаж, өөрийгөө үргэлж өөд нь татаж явах арга зүй, сэтгэлийн тэнхээг эзэмшүүлэхэд чиглэж, хүний амьдрал, хөдөлмөрийн үйл ажиллагааны нэн чухал бүрэлдэхүүн хэсэг болжээ. Монголчууд чухам "эрхэм баян эрдэм" гэдэг билээ. Иймээс иргэд маань бүгд "эрдмээр баян" болвол улс орон маань жинхэнэ баян болох нь эргэлзээгүй.

О.НАСАНБАТ
Т.ЭНХЦАЦРАЛ
 

Монгол Улсын бүсчилсэн хөгжил

Баруун бүс
Говь-Алтай аймаг
Завхан аймаг
Хангайн бүс
Архангай аймаг
Баянхонгор аймаг
Булган аймаг
Орхон аймаг
Өвөрхангай аймаг
Хөвсгөл аймаг
Улаанбаатар хот
Төвийн бүс
Говьсүмбэр аймаг
Дархан-Уул аймаг
Дундговь аймаг
Сэлэнгэ аймаг
Төв аймаг
Зүүн бүс
Сүхбаатар аймаг

Group 1

http://monregion.gov.mn/components/com_gk2_photoslide/images/thumbm/437049Koala.jpg http://monregion.gov.mn/components/com_gk2_photoslide/images/thumbm/870746Tulips.jpg

Group 2

http://monregion.gov.mn/components/com_gk2_photoslide/images/thumbm/557817Jellyfish.jpg http://monregion.gov.mn/components/com_gk2_photoslide/images/thumbm/545119Desert.jpg

Group 3

http://monregion.gov.mn/components/com_gk2_photoslide/images/thumbm/908915Hydrangeas.jpg